2026 оны 6-р сарын 4-5-нд Alison & Kate Partners-ийн төлөөлөгчид Б.Ариунзаяа, Б.Энхжавхлан, М.Тѳрбат нар Монголын Японы Бизнесийн Зөвлөл (JBCM)-ээс зохион байгуулсан 2026 оны газар дээр нь танилцах аяллд оролцлоо.
Төлөөлөгчид Дорноговь аймгийн Сайншанд сум орчимд байрлах хоёр байгууламжаар зочиллоо: Японы аж үйлдвэрлэлийг дэмжсэн ашигт малтмал боловсруулах үйл ажиллагаа явуулдаг "Мегатек Мануфакчуринг Монголиа" ХХК, мөн бүс нутагт цахилгаан хангадаг 55 МВт-ын чадалтай салхин цахилгаан станц ажиллуулдаг "Сайншанд Салхин Парк" ХХК.
Энэ аялал JBCM-ийн гишүүдийн дунд мэдлэг хуваалцах, мэргэжлийн харилцаа холбоо тогтоох боломж олгосон бөгөөд фирмийн төлөөлөгчдөд Монголын үйлдвэрлэл болон сэргээгдэх эрчим хүчний салбарын талаар шууд ойлголт өгсөн.
